“Better Mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн Global Mall салбар албан ёсоор нээгдлээ.
Better Mind “Better Mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн Global Mall буюу Төв цэнгэлдэхийн зүүн хойно байрлах Global Mall салбар албан ёсоор нээгдлээ.

Та тус салбараас сэтгэл засал, зөвлөгөө, нойргүйдэл, сэтгэл зүйн оношилгоо, гэр бүлийн (хосын) болон хүүхдийн сэтгэцийн үзлэг, сэтгэл засал, зөвлөгөө зэрэг чиглэлээр амбулаториор үзлэг зөвлөгөө авах, ганцаарчилсан уулзалт хийж, сэтгэл зүйн тестээр оношлож, БНСУ-ын MediCore компанийн Max Pulse аппаратын тусламжтайгаар 3-5 минутанд биеийн стресс, мэдрэлийн системийн тэнцвэр, ядаргаа зэргээ оношилуулах боломжтой.



Мэргэжлийн эмч нар цөөн тооны үйлчлүүлэгчдийг ая тухтай, дуу чимээ багатай, тайван тохилог орчинд хүлээн авч өдрөөр болон, хэвтүүлэн эмчилдэг ба төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч, мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмч бариа засал хийхээс гадна бумба тавьж, туслах сувилагч нар сувилахуйн тусламж үзүүлдэг.
Эмч нарын баг төрийн болон хувийн байгууллагуудад чиглэсэн сэтгэлзүйн, нойргүйдэл, сэтгэл гутрал, бие хүний зан төрхийн онцлог, сэтгэлзүйн болон стресс ба стрессийн түвшингийн сорил тест, асуулга хийдэг. Улмаар тухайн сорил тестүүд дээр үндэслэн сэтгэл санааны байдал, гэр бүлийн харилцаа, хамт олны уур амьсгал, ажлаас халшрах хам шинж, ажлын байрны хүчин зүйлүүд зэргийг тогтоох цогц үйлчилгээ үзүүлж, 30 гаруй сэдвийн хүрээнд сургалт лекц, бүлгийн ярилцлага, практик дасгал, дадлага ажил бүхий цогц сургалтын үйлчилгээ үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд өдрөөр болон, хэвтүүлэн эмчилж тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн бид судалгаа үнэлгээний ажил гүйцэтгэж, сургалт зохион байгуулдаг.
