Bettermind

Сонсъё зөвлөе эмчилье

НОЙРГҮЙДЭЛ, СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ

ҮЗЛЭГИЙН ЦАГ ЗАХИАЛАХ

ТАНИЛЦУУЛГА

СОНСЪЁ ЗӨВЛӨЕ ЭМЧИЛЬЕ

САЙН ЦАГИЙГ ХАМТ БҮТЭЭЕ

Эмнэлгийн тухай

"Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг 2022 оноос сэтгэл засал, зөвлөгөө, нойргүйдэл, сэтгэлзүйн оношилгоо, гэр бүлийн (хосын) болон хүүхдийн сэтгэцийн үзлэг, сэтгэл засал, зөвлөгөө зэрэг чиглэлээр амбулаториор үзлэг зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн тестээр оношганцаарчилсан уулзалт хийж сэтгэлзүйн тестээр оношилж, өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг ХУВИЙН АНХНЫ нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэг юм.

ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАН ТУСЛАЯ

Манай онцлог

Бид стресс, нойргүйдэл, сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн хямралыг сэтгэл тайвшруулах эмийн эмчилгээ, сэтгэл засал эмчилгээ, олон төрлийн булчин сулруулах физик эмчилгээ болон нойргүйдлийн эсрэг альфа-стем аппаратаар хавсран эмчилдэг онцлогтой.
Мэргэжлийн эмч нар цөөн тооны үйлчлүүлэгчдийг ая тухтай, дуу чимээ багатай, тайван тохилог орчинд хүлээн авч өдрөөр болон хэвтүүлэн эмчилдэг ба төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилагч, туслах сувилагч нар сувилахуйн тусламж үзүүлдэг.

Сэтгэлзүйн боловсрол олгоё

Хамтын ажиллагаа

Манай эмнэлгийн эмч нарын баг төрийн болон хувийн байгууллагуудад чиглэсэн сэтгэлзүй, нойргүйдэл, сэтгэл гутрал, бие хүний зан төрхийн онцлог, сэтгэлзүйн болон стресс ба стрессийн түвшинг тодорхойлох сорил тест асуулга хийдэг. Улмаар тухайн сорил тестүүд дээр үндэслэн сэтгэл санааны байдал, гэр бүлийн харилцаа, хамт олны уур амьсгал, ажлаас халшрах хам шинж, ажлын байрны хүчин зүйлүүд зэргийг тогтоох цогц үйлчилгээ үзүүлж 30 гаруй сэдвийн хүрээнд сургалт лекц, бүлгийн ярилцлага, практик дасгал, дадлага ажил бүхий ЦОГЦ сургалтын үйлчилгээ үзүүлж байна. Шаардлагатай үед өдрөөр болон хэвтүүлэн эмчилж тусламж үйлчилгээ үзүүдэг.
Тухайлбал Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх технологи судалгааны газар, Нийслэлийн цагдааагийн удирдах газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Төв аймгийн ЗДТГ, Голомт банк, International SOS (International Health & Security Risk Management), Дотоод хэргийн их сургууль, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Юнител групп ХХК, Сетунари ХХК, Grape city ХХК зэрэг 50 гаруй төрлийн болон хувийн байгууллагуудад хамтран ажиллаж байна.

ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ, СЭТГЭЛ ЗАСАЛЧ ЭМЧ НАР

Манай эмнэлгийн онцлог өдрийн үйлчлүүлэгчид болон хэвтэн эмчлүүлэгчдэд ганцаарчилсан, хосын, хүүхдийн болон бүлгийн сэтгэл засал эмчилгээг хүртээмжтэй, хүлээгдэлгүйгээр үзүүлдэг билээ.

Эмч нарын танилцуулга

АМБУЛАТОРИЙН ҮЗЛЭГ

  • Сэтгэцийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө
  • Зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөө
  •  Сэтгэл засал эмчилгээ (ганцаарчилсан болон групп)
  •  Сэтгэлзүйн оношилгооны тест (бие хүний зан төрхийн онцлог, сэтгэл хөдлөл, ой тогтооолт, оюуны ажиллах чадвар, IQ, EQ)
  •  Нойргүйдлийн Alpha Stim эмчилгээ
  •  Хүүхдийн сэтгэцийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө
  •  Хүүхдийн сэтгэл засал эмчилгээ,  Хүүхдийн зан төрхийн онцлогт суурилан суралцах чадварын онцлог, мэргэжил сонголтын зөвлөгөө
  • Art Therapy буюу урлагийн сэтгэлзүйн эмчилгээ
  •  Картын сэтгэл засал эмчилгээ
  • Гэр бүлийн сэтгэл засал, сэтгэлзүйн зөвлөгөө
  •  Хосын сэтгэл засал, сэтгэлзүйн зөвлөгөө
  •  Бүх төрлийн донтох эмгэгийн эмчилгээ, архи, тамхи, мөрийтэй тоглоом гэх мэт эмчилгээ зөвлөгөө

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

Мелатонин бол тархинаас ялгардаг нойрны даавар. Энэ даавар 55 наснаас дээш болох үед ялгаралт нь буурдаг. Тэгэхээр тэр үед гаднаас нөхөж уухыг зөвлөж болно харин идэр насныхан байнгын үүнийг хэрэглээд байвал тархины ялгаруулах эсүүд залхуурах хандлагатай болдог. Чухамхүү мелатонин ялгарахгүй болоод нойргүй болчихов уу мелатониныг давсан стрессийн даавар биед байгаа болохоор нойргүйдэж байна уу гэдэг учир шалтгааныг олох нь зөв юм шүү.

Сонсъё зөвлөе эмчилье

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Нойргүйдэл
  • Сэтгэл түгшилт
  •  Мэдрэлийн архаг ядаргаа
  •  Ковидын дараах нөхөн сэргээлт
  •  Хавар, намрын ядаргаа
  •  Сэтгэлзүйн хямрал
  •  Архаг стресс 
  • Өтлөлтийн үеийн сэтгэлийн хямрал
  •  Төрсний дараах сэтгэл хямрал
  • Архи, тамхи, мөрийтэй тоглоомын донтох эмгэг


ЭМЧЛҮҮЛЭГЧ НАРЫН СЭТГЭГДЭЛ АЖИЛДАА ХАЙРТАЙ БАЙХ НЭГ ШАЛТГААН

Ц.Ханина

Эмчлүүлэгч

"Миний бие тус эмнэлэгт олон хоногийн нойргүйдэл, сэтгэл гутрал, айдсын түгшүүртэй ирсэн. Долоо хоног эмчлүүлээд гарч байна. Сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй болсон. Эмчилгээний орчин ая тухтай, эмч сувилагч, ажилтангуудын харилцаа хандлага эерэг гэгээлэг сайхан байлаа. Хоол унд сайн, мундаг тогооч, эмч нар нь мэргэжлийн ур чадвартай, гайхалтай. Та нартаа сайхан хамт олонд баярлалаа"

Бат-Эрдэнэ, Оюунчимэг нар

Эмчлүүлэгч

Санал хүсэлтийн дэвтэрт:

"Better mind" эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмчилгээ, үйлчилгээ чанартай сайн хийгдлээ. Хоолны амт чанар сайхан байлаа. Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэндээ сэтгэл маш хангалуун байна. Танай хамт олонд ажлын амжилт, өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!

Ч.Чулуун-Эрдэнэ

Эмчлүүлэгч

Талархал

Эрхэм хүндэт "Better mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийнхээ хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Миний бие 10 хоног эмчлүүлэхдээ эрүүл саруул болж, ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж, сэтгэлийн тайвшралыг мэдэрлээ. Та бүхэндээ баярласан талархснаа үүгээр мэдэгдэж байна.

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ

  • Нойрны эмчилгээ
  • Мэдрэлийн ядаргаа тайлж дархлаа дэмжих эмчилгээ
  •  Сэтгэл түгшилт, стрессийн эмчилгээ
  •  Хордлого тайлах цус шингэлэх эмчилгээ Үүнд:
    • Архины хордлого тайлах эмчилгээ
    • Бамбайн дааврын хямралын үеийн хордлого тайлах
    • Дотоод бодисын солилцооны хордлого тайлах
    •  Жирэмсэн үеийн хордлого тайлах
    • Мөрийтэй тоглоомын донтолт
  •  Япон амин хүчлийн дуслын шингэн BFLUID
  •  Хавар, намрын ядаргааны өдрийн эмчилгээ
  •    Япон аминдэм 2000 мг өндөрт тунт витамин С
  • Aрхаг стресс
  •  Өтлөлтийн үеийн сэтгэлийн хямрал


-Хэрэв танд болон таны ойр дотны хүнд

Дараах асуудлууд тулгарвал МЭДЭЭЛЛИЙН УТАС 77055858, 88006221 утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой. Энгийн утасны тарифаар холбогдоно.

Нойргүйдэл

Дэлгэцийн донтолт

Сэтгэл түгшилт

Мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал

Айдас

Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт

Сэтгэл гутрал

Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал

Уур бухимдал

Гэмтлийн дараах хүчтэй стресс

Мэдрэл сульдал

Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудлууд

Сэтгэлзүйн хямрал

Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлууд

Эмчийн зөвлөгөө авах

Энгийн утасны тарифаар холбогдоорой

Холбогдох утас 77055858, 88006221